Төлбөрийн экосистемд зориулсан дундын платформ
Банк болон төлбөрийн компаниуд бүх мерчант, бүх төлбөрийн сувгуудад болон олон улсын төлбөрийн сүлжээнд нэвтрэх нэг холболт
Монголбанкны баталсан Үндэсний QR төлбөрийн стандартыг дэмжинэ
Үндэсний QR стандартаар төлбөр хүлээн авдаг банк, финтек компаниуд нэг ePay холболтоор хоорондоо уялдан ажиллах боломжийг бүрдүүлнэ.
Платформын дэлгэрэнгүйг үзэх →ePay нь QR суурьтай гүйлгээний санхүүгийн бус мэдээллийг оролцогчдын хооронд дамжуулах 3 энгийн алхам.
QR кодыг уншина
Хэрэглэгч эсвэл мерчант QR кодыг банк, финтекийн апп-аар уншуулж гүйлгээг эхлүүлнэ.
ePay route хийнэ
Мэдээлэл ePay систем рүү ирж, харгалзах банк, финтек рүү route хийгдэн дамжина.
Гүйлгээ биелнэ
Хоёр талын баталгаажилт, шимтгэлийн тооцооны хамт гүйлгээ дуусна.
ePay системийн зорилго
ePay систем нь Монголбанкны нэгдсэн стандартын QR код ашиглан төлбөр тооцооны оролцогчдын хооронд гүйлгээ хийхэд шаардлагатай санхүүгийн бус мэдээллийг дамжуулах үүргийг гүйцэтгэдэг.
- Нэг холболтоор бүх оролцогчтой холбогдоно
- Хөгжүүлэлт болон үйл ажиллагааны зардал буурна
- Шимтгэлийн ил тод дүрэмтэй
- Маргаан шийдвэрлэх үр дүнтэй механизмтай
- QR суурьтай төлбөрт нэмэлт шимтгэл байхгүй
- Гүйлгээний маргаан шуурхай шийдэгдэнэ
- Аюулгүй, шуурхай гүйлгээ хийгдэнэ
- Бүх банк, финтекийн апп-аар ашиглах боломжтой
- POS-гүй, хямд төлбөр хүлээн авна
- Худалдааны төлбөрийн суваг өргөжнө
- Жижиглэн худалдаанд бэлэн бус төлбөр хийгдэх боломжтой болно
- Бэлэн бус төлбөр тооцоог дэмжинэ
ажиллагаа явуулсан
суваг
ажиллагаа
гүйцэтгэл
шийдвэрлэлт
Манай экосистемд
нэгдэхэд бэлэн үү?
Банк, финтек, мерчант хэн ч бай — нэг холболтоор бүх оролцогчтой холбогдож, QR суурьтай төлбөрийн экосистемд нээлттэй оролцоорой.